ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

1600242786974.jpeg

Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаас бүх төрлийн цэцэрлэгүүдэд хоёр настай хүүхдүүдийг хамруулах шийдвэр гаргасан. Өмнө нь Улсын онцгой комиссын шийдвэрээр хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гаргаад байсан юм. Гэвч 80 гаруй мянган эцэг, эх хоёр настай хүүхдээ харах, ажлаасаа чөлөө авах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байсан тул “хоёр настангууд”-ыг цэцэрлэгт хамруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Тиймээс дээрх шийдвэртэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсээс дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүүхэд харах үйлчилгээний 58 байгууллагын төлөөлөгч нарыг оролцуулж мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч болон Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар үйл ажиллагаагаа явуулж эхлэх гэж байгаа дээрх байгууллагын төлөөлөгч нарт байгууллагын галын аюулгүй байдлыг хангах,  халдвар хамгааллын дэглэмийг сахиулан өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж ажиллах талаар зөвлөмж, мэдээлэл өгч ажиллалаа.  

scroll to top