ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН 2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН II ХАГАС ЖИЛИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА БОЛЛОО

1600143879929.jpeg

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүний сургуулийн II хагас жилийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2020.09.15/ 11:00 цагт дүүргийн Соёлын ордонд боллоо.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны “Сургуулийн жилд сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай” А/416, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай” 01, тус газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 13/1142, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай” А/01 дүгээр тушаал, тушаалын хавсралтаар батлагдсан сургалт бэлтгэлийн хөтөлбөр, төлөвлөгөөг тус тус алба хаагчдад танилцуулснаар 2020 оны сургуулийн II хагас жилийн үйл ажиллагааг эхлүүллээ.

Хичээлийг нээж, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ нийт бие бүрэлдэхүүнд хандаж, 2020 онд Онцгой байдлын албанаас дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагаа, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд алба хаагчид санал, санаачлагатай, идэвхи зүтгэлтэй суралцаж, алба хаагчдын сурч боловсрох орчин нөхцлийг бүрдүүлэхэд үр дүнтэй арга хэмжээг шат дараатай авч, сургалтын чанар үр дүнг ахиулан ажлын амжилт гаргахыг хүслээ.

Танхимын сургалтаар дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвийн багш С.Энхзаяа хүмүүжил, ёс суртахууны чиглэлээр “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Ёс суртахууны хэм хэмжээ”, “Удирдах ба удирдуулах ёс зүй” сэдэвт хичээлээр алба хаагчдад 2 цагийн хугацаатай сургалт, мэдээлэл хийлээ.

Жагсаалын нэгдсэн бэлтгэлийг сургалтын дараа Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангид зохион байгуулж, нийт бие бүрэлдэхүүнд жагсаалын үзлэг, шалгалтыг хийж, бичиг баримт, биед байх зүйлсийг шалгалаа.

scroll to top