ХОРООНЫ САЙН ДУРЫН БҮЛГИЙН ГИШҮҮДИЙГ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

119146843_1178385075866395_2866942952040979756_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр баталсан Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг бүлгийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах ажлын удирдамжийн дагуу 09 дүгээр сарын 14-ний өдөр дүүргийн 21 хорооны сайн дурын идэвхтэн ахлагч нарт сургалт зохион байгууллаа.

Дүүргийн Улаан Загалмайн хороотой хамтран Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн сургалтын танхимд халдвар хамгааллын дэглэмийг сахиулан 5 цагийн хугацаатай танхимын сургалтыг 2 үе шаттайгаар 12 иргэнд зохион байгуулж, сертификат гардууллаа.

Сургалтыг хөтөлбөрийн дагуу гамшгаас хамгаалах “Бэлэн бай” сургалтын багц хичээлүүдээс ашиглан Гамшгаас хамгаалах тухай хууль эрх зүйн орчин, Монгол Улсын гамшгаас хамгаалах тогтолцоо, Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны нийтлэг журам, Гамшгийн тухай ерөнхий ойлголт, “Гал түймэр”, “Газар хөдлөлт”, “Үер усны осол”, “Мал, амьтны гоц халдварт өвчин”, “Хүчтэй цасан болон шороон шуурга”, “Аянга цахилгаанаас урьдчилан сэргийлэх”, “Ахуйн хэрэглээний химийн бодис материалын зохистой хэрэглээ”, “Амилуулах суурь тусламж” сэдэвт хичээл, анхны тусламж, сэхээн амьдруулалт сэдвээр дадлагын хичээл хослуулан мэдлэг олгож Коронавирусийн халдвар, гал түймэр, үер, усны осол, тарваган тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг бүхий 4 төрлийн 48 ширхэг гарын авлага, материал тарааж, баталгааны хуудсаар сургалтыг баталгаажуулж ажиллалаа. 

scroll to top