НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

119205334_3413349325354583_4726908513274428747_n.jpg

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хорооллын 4-16 дугаар хорооны айл өрхүүдэд пийшин, зуух, яндангийн аюулгүй байдлыг хангуулах, галлагаанаас үүдэлтэй гал түймэр, угаарын хийн хордлого, осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ энэ сарын 15-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн бэлтгэл ээлж болон нийт бие бүрэлдэхүүн хорооны хэсгийн ахлагч нар, “Таван толгой түлш” ХХК-ний гэрээт хяналтын байцаагч нартай хамтран Онцгой байдлын хэлтсийн офицер бүрэлдэхүүний удирдлага доор тус нэгдсэн нэгдсэн арга хэмжээг ажил, амралтын өдөр харгалзахгүй зохион байгуулж ажиллаж байна.

Галлагааны улирал эхэлж, гал түймрийн аюул, угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлж, 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхэлсэн уг арга хэмжээгээр нийт 10 хорооны 25 хэсгийн 3681 айл өрхөд хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж, 12045 иргэнд заавар зөвлөгөө, сэрэмжлүүлгийг хүргэж ажиллаад байна.

scroll to top