ЦАХИМ СУРГАЛТЫГ ҮЕ ШАТТАЙГААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Untitled3.png

Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох зорилгоор “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-ын ажилтан, албан хаагчдад халдвар хамгааллын дэглэмийг сахиулан 3 цагийн хугацаатай танхимын цахим сургалтыг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Тус байгууллагын алба, хэлтсийн сургалтад оролцогчдын биеийн халуун, амны хаалтыг шалгаж, хоорондын зайг баримтлан мөн танхимын ариутгал халдваргүйтгэл, агаар сэлгэлтийг хийж, 3 үе шаттайгаар зохион явуулав.

Сургалтаар “Гал түймэр”, “Газар хөдлөлт”, “Аюулгүй амьдрах ухаан”, “Ухаалаг харилцаа, амжилтын эхлэл” сэдвүүдээр мэдлэг олгож үер, усны осол, ахуйн болон гал түймрийн аюул, Коронавирусийн халдвар, тарваган тахлын халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг бүхий 5 төрлийн 480 ширхэг гарын авлага, материал тарааж, баталгааны хуудсаар сургалтыг баталгаажуулж ажиллалаа. 

scroll to top