ОФИЦЕР БҮРЭЛДЭХҮҮН ТАНХИМЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

1596175971543.jpeg

Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг зааврын дагуу төлөвлөн боловсруулж, гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг тодорхойлох чиглэлээр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн офицер бүрэлдэхүүнд Нийслэлийн Онцгой байдлын газрын Дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлагын тасгийн дарга, хошууч Ж.Төмөрмандах, тус тасгийн мэргэжилтэн, ахмад Ч.Батболд нар “Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан, үнэлгээ” сэдвээр 3 цагийн хугацаатай мэдлэг олгох танхимын сургалт зохион байгууллаа.

Сургалтаар гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах заавар, тавигдах нийтлэг болон тусгай шаардлагууд, шалгуур үзүүлэлтэд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт боловсруулахад гаргадаг нийтлэг алдаа дутагдлууд, нэгжийн болон албан хаагчийн гүйцэтгэлийн зорилт хоорондын уялдааг хангах талаар мэдлэг олгож, зөвлөгөө өглөө.

scroll to top