ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ!

IMG_20200709_152959.jpg

Амралт зугаалгын улирал болон баяр наадмын өдрүүд давхцаж, хөдөө орон нутагт зорчих иргэдийн хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан “Тарваган тахал”-ын халдвараас урьдчилан сэргийлж, эрүүл мэнд, амь насаа хамгаалахыг ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС анхааруулж байна.

Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад, бүүргээр дамжин халдварладаг тунгалгийн зангилаа, уушиг, ходоод гэдсийг зонхилон гэмтээдэг зоонозын цочмог халдварт өвчин. Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой.

Халдвар дамжих зам : • Шууд хавьтал (тахлаар өвчилсөн тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх..) • Агаар дусал • Дам халдвар (мэрэгч амьтдын бөөс, бүүрэгт хазуулах) • Хоол боловсруулах зам (тарваганы түүхий эд, эрхтэн залгих, дутуу чанасан мах идэх)

Нууц үе : Хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног

Эмнэл зүйн хэлбэр : • Арьсны хэлбэр • Булчирхайн хэлбэр • Уушгины хэлбэр • Үжил хэлбэр • Гэдэсний хэлбэр • Залгиур хоолойн хэлбэр

Шинж тэмдэг : • 38-40 хэм хүрч халуурах • Суга, цавь, хүзүү, тунгалгийн булчирхай цочих, хөдөлгөөнгүй маш их эмзэглэлтэй болох • Бүх бие булчингаар шархирч өвдөх • Толгой өвдөх • Ханиалгах • Цустай цэр гарах • Амьсгалахад хүндрэлтэй болох • Бөөлжих • Хэвлийгээр өвдөх • Суулгах

scroll to top