ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

106469987_356369118757961_1863524490253126738_n.jpg

Монгол улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтэс, “Таван толгой түлш” ХХК-ийн үйлчилгээний төв, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хамтарсан бүрэлдэхүүн өнөөдөр /2020.07.09/ тус дүүргийн 12, 13, 14-р хорооны нутаг дэвсгэр дэх Биокомбинат, Туул тосгон, Өлзийт хороололд хэсгийн ахлагч нарт сургалт зохион байгууллаа.

Сургалтаар айл өрхийн галын аюулгүй байдал, зуухны стандартыг хангуулах, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, галлагааны заавар, зөвлөмжийг өрх бүрт хүргэж, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг суурилуулах ажлыг зохион байгуулах чиглэлээр мэдлэг олголоо.

Сургалтын явцад нэг айлыг санамсаргүйгээр сонгож “Таван толгой түлш” ХХК-ийн үйлчилгээний төвийн ажилтнууд пийшинг нь хөөлж, сайжруулсан шахмал түлшийг хэрхэн зөв хэрэглэх талаар заавар, зөвлөгөө өглөө.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал өнөөдрийн сургалтын явц болон хороодын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлын явцтай танилцаж, хэсгийн ахлагч, сонгогдсон өрхийн иргэдтэй уулзаж, танилцуулга мэдээлэл хийлээ.

scroll to top