ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ 24 ЦАГИЙН ХЯНАЛТЫН ПОСТ ИРГЭДЭД СЭРЭМЖЛҮҮЛЭГ ӨГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

92818676_1085473851821521_7353915597748436992_n.jpg

Жил бүрийн хаврын 03-06 сар, намрын 09-11 саруудад ой хээрийн түймэр хамгийн их гардаг. Манай оронд гардаг ой хээрийн түймрийн 90% нь хүмүүсийн болгоомжгүй буруу үйлдлээс үүдэн гардаг бөгөөд энэ нь ойролцоогоор жилд 11 тэрбум төгрөгийн экологийн хохирол учруулдаг байна.

Энэ жил хуурайшилт ихтэй ой, хээрийн түймэр их гарч, эрсдэл ихтэй байгаа тул Нийслэлийн Засаг даргын баталсан А/487 дугаар захирамжид ногоон бүсэд амралт, аялал зугаалга зохион байгуулахыг 2020 оны дөрөвдүгээр сарын 06-наас зургаадугаар сарын 10 хүртэл хориглосон.

Захирамжийн дагуу ирэх 06 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд дүүргийн ногоон бүсэд аялал зугаалгаар явж байгаа иргэдийг буулгах, тараах,  коронавирус (Covid19)-ийн халдвараас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлгийг хүргэхээр 24 цагийн хяналтын постыг Зайсангийн аманд байрлуулан иргэдэд сэрэмжлүүлэг өгч, хяналт тавин ажиллаж байна.

“Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо чухал”

ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ!!!

scroll to top