Иргэд, олон нийтэд зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч ажиллав

90765419_3390131047668626_259287849969385472_n.jpg

Шинэ төрлийн Коронавирус /Covid 19/ -ээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлээр, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид ажиллаж, Богдхан уулын дархан цаазат газрын амуудад иргэдийг цугларах, шаардлагагүй бол гэрээсээ гаралгүй, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг ахуй амьдралдаа чанд сахиж, мөрдөхийг сануулсаар байгаа билээ.

Түүнчлэн Онцгой байдлын хэлтсээс, хороодын ажлын албадтай хамтран эргүүл хамгаалалтын ажлыг гүйцэтгэж, Коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байх, гэрт нь харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээллийг тусгай зориулалтын автомашины чанга яригч ашиглан олон нийтэд хүргэж байна.

корона вирусээс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг өгч ажиллалаа.

· Хорио цээрийн үед чухал шаардлагагүй үед хүүхдүүдийг гадуур явуулахгүй байх
· Хорио цээрийн үед тусгайлсан төлөвлөгөө гаргаж, өрхийн бэлэн байдлыг хангах
· Гэртээ, ойр орчимдоо ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол зохион байгуулах
· Гарын ариутгалын бодисыг холбогдох зааврын дагуу бэлтгэж, хүүхдүүдэд хэрэгжүүлж хэвших

scroll to top