Дүүргийн нутаг дэвсгэрт ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийлээ.

90528692_198558234765220_1460910362407731200_n.jpg

Цаг агаарын байдал энэ долоо хоногоос эрс дулаарч, нэмэх хэмд хүрч байгаатай холбогдуулан хотын гудамж талбай, ялангуяа олон нийт ихээр зорчдог барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж эхэлсэн. Өнөөдөр буюу 2020.03.23-ны өдөр нийслэлийн Хот тохижилт үйлчилгээний компаниас, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нийт хороодын нутаг дэвсгэр, нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хорооллын гудамжуудад халдваргүйтгэлийн тусгай зориулалтын шүршигч машинаар ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийлээ.

         Энэхүү ариутгалын ажилд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид хяналт тавьж хороодын Засаг дарга, нийгмийн ажилтнууд, хэсгийн ахлагч нартай хамтран ажиллалаа. Цаашид дулааны хэм нэмэгдэх үеэр тохижилт үйлчилгээний компаниудын ус шүршигч машин техникийг нэмж ашиглахаар төлөвлөж байгаа юм байна.

scroll to top