Хан-Уул дүүргийн Онцгой комиссын гишүүд хороодод ажиллаж байна.

88958614_607118086506413_7944276547848896512_n-1.jpg

Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа В.Батсайхан нар, дүүргийн 3, 4, 5, 6 дугаар хороодын нутаг дэвсгэрт ажиллаж, шинэ төрлийн коронавирусын халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Өндөржүүлсэн бэлэн байдлын үе”-д хорио цээрийн дэглэм, дэг журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.


Ажиллах явцдаа дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын хандиваар цугласан амны хаалт, гар ариутгагч, ариутгалын бодис зэрэг энэ цаг үед шаардлагатай хэрэгслүүдийг иргэдэд үйлчилгээ үзүүлэн ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эргүүл, жижүүрээр ажиллаж байгаа хэсгийн ахлагч, нийтийн эргүүлүүдэд гардуулан өгч, тулгамдаж байгаа цаг үеийн холбогдолтой хөндсөн асуудал, санал хүсэлтийг авч ажилласан байна.

scroll to top