АЛБА ХААГЧДЫН ДАРХЛААГ ДЭМЖИВ.

89765226_3440265949336718_5462469591806509056_n-1.jpg

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ажлын тусгай горимд шилжин, уртасгасан цагаар үүрэг гүйцэтгэж байгаа Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдын дархлааг дэмжих зорилгоор үндэсний үйлдвэрлэгч “Хүрэн бүдүүн хайрхан” ХХК-ийн хамт олон “НАНС” брэндийн бүтээгдэхүүнийхээ дээж болох ээзгийтэй, хушгатай болон хар, хүрэн манжинтай цайныхаа дээжийг өргөн барилаа.

Тус хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цаашид ч хамтран ажиллах тухайгаа илэрхийлж, ард иргэдийнхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа Онцгой байдлын хэлтсийн хамт олонд талархаж, амжилт хүслээ.

scroll to top