Зам гүүрийг чөлөөлөх, аюулгүй зорчих ажлыг хамтран гүйцэтгэлээ.

89701833_581005155822428_91267887536275456_n-1.jpg

Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор зорчиж ирсэн Монгол Улсын иргэдийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энх саран” сувиллын байранд 14 хоногийн хугацаанд тусгаарлан эмнэлгийн хяналтад байлгах юм.

Тус сувиллын байршил руу том оврын автобусаар  иргэдийг тээвэрлэх чиглэлд, 12 дугаар хорооны 5 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт байрлах Туул голын гүүрэнд бетонон хаалт байршуулсан байсныг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийн хамтарсан ажлын хэсэг ажиллан чөлөөлж, тээврийн хэрэгсэл зорчих нөхцөл бололцоо, аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.  

scroll to top