Сэндвик Монголиа ХХК нэгдмэл байгаагаа илэрхийлж хандивын тусламж үзүүллээ.

89876578_1900978050036178_2252861881788137472_n-scaled.jpg

Дэлхий дахинаа шинэ коронавируст халдварын (Covid-19) тархалт өргөн хүрээнд дэгдэж, манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн энэ үед төр засгийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд болон ард иргэдийн идэвх зүтгэл, сахилга батын үр дүнд улс орондоо үүсээд буй шинэ коронавируст тархалтыг эрдэнэт хүний амь насны эрсдэлгүй даван туулахыг уриалан, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, сайн үйлсэд зохих хувь нэмрээ оруулсаар байгаа билээ. 

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэст, Сэндвик Монголиа ХХК-иийг төлөөлж тус компаний Байгаль орчин, эрүүл ахуй хөдөлмөрийн Аюулгүй байдал хариуцсан ахлагч Б.Уламбаяр, Маркетинг, олон нийтийн харилцааны асуудал хариуцсан Зохицуулагч Б.Золбоо  нар, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл 100, малгай 2000, бээлий 1000, амны хаалт 1000, нүдний шил 100 ширхэгийг тус тус хандивлалаа.  

Хандивыг хэлтсийн дарга, дэд хурандаа В.Батсайханд гардуулах үеэр хэлэхдээ, аливаа гамшиг осол, хүнд бэрхийн өмнө Та бүхэн маань хамгийн түрүүнд нүүр тулж, ард иргэдийнхээ амь нас, өмч хөрөнгийг авран хамгаалах эрхэм үйлсийн тэргүүн эгнээнд ажиллаж байгаа анхан шатны нэгж болох танай хамт олонд, Сэндвик Монголиа компанийн зүгээс,  хурдацтайгаар тархаж байгаа шинэ коронавируст халдварыг эх орондоо оруулалгүй шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаад танай албаны нийт алба хаагчдад талархал илэрхийлж байна гэсэн юм.  Мөн аюулт өвчний эсрэг хамтдаа тэмцэж аюулгүй даван туулахын тулд нэгдмэл байгаагаа мөн илэрхийллээ. Сэндвик Монголиа ХХК-ийн нийт хамт олонд, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.   

scroll to top