Covid 19 шинэ корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна.

86970829_2475704229362798_172793848647385088_n-1024x1024-1.jpg

Хан-Уул дүүргийн Онцгой комиссоос Covid-19 шинэ корона вирусээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Богдхан уулын амуудаар хүн нэвтрүүлэхгүй байхад хяналт тавьж, мэргэжлийн байгууллагууд хамтран өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд дүүргийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/88 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газарт хөл хорио тогтоогоод байгаа. Хөл хориог 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэл дархан цаазат газарт аялал, амралт зугаалга, явган аялал хийхийг хориглосон. Иймд иргэд Жаргалант, Нүхт, Арцат, Хийморийн овоо, Зайсан, Залаат, Хүрэлтогоот, Чулуут, Бумбат, Богинын ам, Чандманы ам, Хүүшийн ам, Төр хурх зэрэг амуудад эргүүл хяналт тавьж ажиллах алба хаагчдын хуваарийг Онцгой байдлын хэлтсийн дарга 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр баталсан байна. Энэ хуваарийн дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид дээрх амуудад ажиллаж иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлах, сэрэмжлүүлэх чиглэлээр ажиллаж буй.

Мөн Covid-19 шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн албан  хаагчдын хуваарийн дагуу хийгдэж байгаа эргүүл хяналтын ажлын явц, үр дүнд Засаг дарга Ж.Алдаржавхлан, Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа В.Батсайхан нараар ахлуулсан ажлын хэсэг хяналт тавьж, халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр улсын Онцгой комисс, нийслэлийн Онцгой комисс, дүүргийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, шаардлагатай хүч хэрэгслийг дайчлах, эм, эмнэлгийн хэрэгсэл, халдвар хамгааллын хувцас, хэрэглэлийн нөөц бүрдүүлэхэд анхаарах иргэн, аж ахуй нэгж байгууллага, нийтийн тээвэр, сургууль, цэцэрлэгүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, хүн амд зориулж эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж, сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан түгээж шаардлагатай үед хариу арга хэмжээ авч ажиллахыг холбогдох хэлтэс албадын дарга нарт үүрэг болгосон байна.

scroll to top