ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ШУУРХАЙ ХУРАЛДАЖ ХОЛБОГДОХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЖ АЖИЛЛАЛАА

87254880_645239779566776_7830494312897970176_n.jpg

Хан-Уул дүүргийн Онцгой комисс цаг үеийн байдлаар шуурхай хуралдлаа. Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан удирдан зохион байгуулж, дүүргийн Онцгой комиссын гишүүд болон мэргэжлийн ангиуд, хороодын Засаг дарга нараас хороодод хийж хэрэгжүүлж байгаа ажлын шуурхай мэдээллийг авч, цаашид хийж хэрэгжүүлэх, тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэн юм.

Хуралдаанаар сар шинийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа албан хаагчдыг хариуцлагатай эргүүл жижүүрийн ажлыг чанартай хийх дүүргийн нутаг дэвсгэрт олон тахилгат уул, овоо, амууд ихээр байдаг учир баярын өдрүүдэд эдгээр газрууд руу иргэдийг зорчуулахгүй байхад хяналт тавин хариуцлагатай ажиллахыг дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагын хэлтэс, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагуудын удирдлагууд үүрэг болголоо.   

scroll to top