СҮМ ХИЙД, ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУДАД ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГЫН БАТАЛСАН СҮМ ХИЙД, ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУДАД ГАМШГААС ХАМГААЛАХ БОЛОН ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ШАЛГАЛТЫГ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД ЗОХИОН БАЙГУУЛЖ ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

Төлөвлөгөөт бус шалгалтанд сүм хийд, шашны чиглэлээр үйл ажиллагаа  явуулж байгаа 9 газар хамрагдаж гамшиг, гал түйм‎‎‎‎эр гарч болзошгүй 65 зөрчил илрүүлж, газар дээр 8 зөрчлийг арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн эрх зүйн баримт бичиг бичиж  холбогдох албан тушаалтанд хүргүүл‎‎эн ажиллаж байна.

хяналт шалгалтын арга хэмжээ сар шинийн баяр дуустал үргэлжлэх юм.

scroll to top