Урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна

86356469_209846460140172_5921360931551444992_n.jpg

Монгол улсын шадар сайдын баталсан “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалт”-ийн удирдамжийн хүрээнд дүүргийн 4 дүгээр хороонд нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээгээр хорооны 625 өрхийн 1800 иргэнд болзошгүй гал түймрийн аюул , хүүхдийг болзошгүй ахуйн ослоос урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлгийг хүргэн ажилласан ба энэхүү арга хэмжээ нь шаттайгаар дүүргийн хэмжээнд хэрэгжих юм. Нэгдсэн арга хэмжээнд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, хорооноос 40 ажилтан хамрагдан ажилласан байна гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top