Хяналт шалгалт зохион байгуулагдлаа

20.jpg

Монгол Улсын Шадар сайдын баталсан худалдаа, олон нийтийн байгууллагуудад гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн худалдаа, олон нийтийн байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 16 байгууллагын барилга байгууламж хамрагдлаа.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл зэрэг эрх зүйн баримт бичгийг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавьж аюулгүй байдлаа ханган ажиллаагүй иргэн, хуулийн этгээдэд зөрчлийн тухай хуулиар захиргааны арга хэмжээ авч ажилласан байна гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлсэн байна.

scroll to top