Шинэ Коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна

83476881_479824322695297_8656670231931912192_n.jpg

Дүүргийн засаг даргын тамгын газраас “БНХАУ-д илрээд буй томуу, томуу төст болон шинэ коронавирусын халдвар гарсантай холбогдуулан Засгийн газрын 30 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/108 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын А/41 дүгээр захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудтайгаа хамтран иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалан урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Иргэдэд үйлчлэх төв байр , ажлын өрөө тасалгаанд амны хаалт ашиглах зааварчилга, нийтийн эзэмшлийн газруудад гар ариутгагч шингэн, ариун цэврийн өрөөнд шингэн саванг тус тус байршуулан ажиллаж байна.

Дүүргийн Засаг даргын тамгын газраас Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг шинэ Коровирус өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлааг дэмжих зорилгоор гар ариутгагч шингэн болон витаминыг тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн байгаль орчин, агаарын бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Ишдулам гардуулан өглөө гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top