Хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна

images.jpg

Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун дулаан байсан боловч маргаашнаас эхлэн хүйтний эрч эрс чангарахыг Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлж байна.  

30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 1-нд  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар, 2-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 30-нд нутгийн зарим газраар, 31,01-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

30-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 

scroll to top