ГАЛЫН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, БЭЛЭН БАЙДЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЯВУУЛАВ.

83889166_2594210554187779_690343175956463616_n.jpg

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээгээр мэргэшсэн инженерийн баг бүхий Юнитра ХХК-ийн ажилтан албан хаагчдад 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн  10.00-13.00 цагт  гамшгаас урьдчилан сэргийлэх, гал түймрийн үед авах арга хэмжээний талаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс, танхимд онолын болон гал унтраах дадлага сургуулийг Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнтэй,  нийт  68 ажилтанд зохион байгууллаа.

Тус барилга байгууламжийн засвар үйлчилгээний хэсэгт халаагуур хэрэглэснээс гал алдаж, улмаар гал түймэр гарлаа гэсэн цагийн байдлыг өгснөөр гал унтраах, аврах ажиллагааны дадлага сургуулийг эхлүүлж,  аврах зам гарц, галын дохиолол, алба хаагчдын бэлтгэл бэлэн байдлыг бодит байдал дээр ямар хэмжээнд байгааг шалгаж шаардлагатай зөвлөмж зааварчилгааг өгч ажилласан байна.

scroll to top