БОЛЗОШГҮЙ ГАЛЫН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЯВУУЛАВ.

82988007_997604347289715_8324651749369446400_n.jpg

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Их наяд ХХК-ийн байранд Хүнс худалдаа, нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа, Mondocts LLC-ийн Paris event Hall, Tuul garden, Triple catering зэрэг үйлчилгээг идэвхтэй явуулж буй тус группийн 64 ажилтан, албан хаагчдад болзошгүй гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх танхимын сургалтыг 2:30 цагийн хугацаанд зохион байгууллаа. Тус группээс иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ аюулгүй байдлыг нь нэн түрүүнд хангах, үйл ажиллагаандаа ашиглаж байгаа тоног төхөөрөмж, газ хадгалалтын горим, стандартыг мөрдөж гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг хэрхэн яаж ажиллуулах зааварчилгааг сургалтаар өглөө. Энэхүү хамт олон нэг удаа 400-700 нийт 1100 хүнд үйлчлэх хүчин чадалтай юм байна. Тиймээс олноор нэг дор цугларсан хүмүүст тохиолдож болзошгүй аливаа эрсдэлийг тооцож урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан байх, галын аюулгүй байдлыг нь хангахын тулд ХАБЭА-ийн ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлж тогтмол зааваарчилгааг өгч байх чиглэлийг өглөөн. Сургалтын төгсгөлд шатлагын процессыг харуулсан богино хэмжээний видео бичлэгийг үзүүлж, сэтгэгдэл болон сонирхсон асуултанд хариулт өгсөн энэхүү сургалтыг 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм.

scroll to top