24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна

100419-5.jpeg

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/1016 тоот “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай”, Хан-Уул дүүргийн Засаг даргын А/363 тоот “Шуурхай штаб байгуулж, бүрэлдэхүүнийг томилох тухай” захирамжийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, түгээлттэй холбоотойгоор шуурхай штаб, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын баталсан хуваарийн дагуу дүүргийн гэр хорооллын айл өрхүүд, аж ахуйн нэгж байгууллагуудад Онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа, хорооноос 138 алба хаагч хяналт тавьж ажиллахад түүхий нүүрс түлсэн, хадгалсан зөрчил гараагүй байна.

scroll to top