Иргэдийг шаардлагатай мэдээллээр ханган ажиллаж байна

aa972c71-bbf4-4edf-ac59-47af925c16b1.jpg


Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт, шалгалт”-ийн удирдамж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/2434 дүгээр тоот үүрэг, дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн А/385 тоот захирамжийн хүрээнд өнөөдөр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ”-г 4, 5, 6, 7 дугаар хороодод зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх, бага насны хүүхдийн хараа хяналтгүй орхихгүй байх, гэр байшингийн галын аюулгүй байдлыг хангах, угарын хийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар ухуулга сурталчилгааг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай хамтран 250 өрхөд мэдээлэл өгч ажиллалаа.

scroll to top