Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраан ажиллалаа

76652240_785286665306208_5082879424408322048_n.jpg

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Иргэдэд үйлчлэх төв байр”-ны зүүн хойд талд баригдаж байгаа өндөр барилгад утаа гарч байна гэсэн дуудлага өнөөдөр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангид 16 цаг 21 минутад мэдээлэл шуурхай удирдлагын төвөөр дамжин ирсэн байна.

      16 цаг 50 минутад  гал түймрийг бүрэн унтраасан бөгөөд гал түймрийн үед барилгын ажилчид болон иргэдээс угаартаж түлэгдсэн хүн байхгүй байна.

       Гал түймрийг Хан-Уул Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч У.Тамир, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах  10 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Э.Дөл-Эрдэнэ удирдагчтай салааны 16 алба хаагч 4 техниктэйгээр ажиллаж унтраасан байна.

scroll to top