ШУУРХАЙ ШТАБ АЖИЛЛАЖ БАЙНА.

a9538d_MPA_PHOTO_2017-9320_x974.jpg

Мэдээ бичсэн, СУСАХАМ а/х Т.Баярмаа

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын А/556 дугаар захирамжаар Шуурхай ажлын штабыг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 24 цагаар дүүргийн тамгын газрын 7 давхарт 711 дугаар тоотод ажиллуулж эхэлсэн. Шуурхай ажлын штабт дүүргийн төр захиргааны байгууллагуудаас томилгоожуулсан албан хаагчид хуваарийн дагуу ажиллаж, иргэдээс сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар гомдол мэдээллийг хүлээн авч мэргэжлийн удирдлагаар хангах, холбогдох байгууллагуудад мэдээлж цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа юм. Түүхий нүүрс болон сайжруулсан шахмал түлштэй холбоотой мэдээ мадээллийг шуурхай штабын 70173213 дугаарын утсанд авч байна.

scroll to top