УДИРДАМЖИЙН ХҮРЭЭНД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

72963177_403226620613480_88377559229661184_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргын 21/2334 тоот үүрэг, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга болон Хан-Уул дүүргийн Засаг даргын баталсан “Орон сууцны болон үйлчилгээний зориулалттай өндөр барилга байгууламжууд, барилгын нэг болон зоорийн давхрын баар, караоке, ресторанд гамшгаас хамгаалах, гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалт явуулах удирдамж”-ын хүрээнд тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсүүдтэй хамтарсан хяналт шалгалтыг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс зохион байгуулан ажиллаж байна.

Шалгалтаар Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, норм стандарт нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй аж ахуй нэгж байгууллагад гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, дүгнэлт зэрэг эрх зүйн баримт бичгийг хүргүүлэн ажиллаж байгаа бөгөөд хяналт шалгалт энэ сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх юм.

scroll to top