Бие бүрэлдэхүүнд сургалт зохион байгууллаа

73515654_253648205555376_6933464296907079680_n.jpg

Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр төлөвлөгөөний хүрээнд дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гал түймэр унтраах, аврах ангийн нийт бүрэлдэхүүнд танхимын сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн “Соёлын төв”-д зохион байгуулан ажилласан байна.

Сургалтад “Монгол Ви Ти Нйит” төрийн бус байгууллагын багш, сэтгэл зүйч П.Пүрэвдорж “Бие хүний сэтгэл зүйн боловсрол” сэдвээр, тус төвийн малын эмч Н.Түвшинсайхан “Малын гоц халдварт өвчний өнөөгийн байдал, голомтын бүсэд авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр, Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн институтийн багш Н.Алтансэлэм “Тархи оюуны шинж чанар, эрүүл мэнд сэтгэл зүйн төлөв байдал” сэдвээр, дүүргийн замын цагдаагийн ахлах зохицуулагч Б.Эрдэнэбат “Тусгай дуут дохио хэрэглэх журам” сэдвүүдээр тус тус алба хаагч нарт мэдээлэл өглөө.

scroll to top