“УГААРЫН ХИЙН ХОРДЛОГО”-ООС УРЬДЧИЛАН СЭРГЙИЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЯВАГДАЖ БАЙНА

72242819_410009966359187_1179047773488545792_n.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Онцгой комиссын шуурхай хуралдаанаас гарсан шийдвэрийн хүрээнд сайжруулсан хатуу түлшийг ашиглах, зуухыг галлах зөвлөмж, угарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдээллийг иргэдэд түгээх нэгдсэн арга хэмжээг дүүргийн гэр хороолол бүхий 9 хороодын нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байна.

Иргэдэд  сайжруулсан хатуу түлшийг ашиглах, галлах заавар, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах талаар  тараах материалыг иргэдэд хүргүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Нэгдсэн арга хэмжээ 10 дугаар сарын 10-ны өдөр явагдаж дуусах юм.

scroll to top