Гал түймрийг шуурхай унтраан ажиллалаа

_b.jpg

Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Автозамчдын 30-р байр, Монполимент группын оффист гал гарч байна гэсэн дуудлага өдрийн 15:04 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн.

Тус дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 40 гаруй алба хаагч, найман автомашинтайгаар нэг цаг, хорин минут ажиллаж, 16:30 цагт обьектын галыг бүрэн унтраан гал түймрийн голомтоос дөрвөн иргэнийг авран хамгаалсан байна.

scroll to top