ШААРДЛАГАТАЙ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА

da40b2ae-506b-4c0a-b840-44b51ed7ccaf.jpg
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1 цаг орчим хугацаатай орсон дуу цахилгаантай аадар борооны улмаас үерийн нөхцөл байдал үүссэн ба тус голомтод дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 25 алба хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, болзошгүй аюулаас 18 том хүн, 15 хүүхэд, нийт 33 хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, 3 айлыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэн 1 айлын суурийн давхар /граж/-т орсон усыг соруулан шуурхай ажиллалаа.
Үерийн улмаас 14-р хороо, Өлзийт хороололын авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайд үер бууж авто зам, явган зам эвдэрч лаг шавар , хог ихээр үүссэнийг /2019.08.05/-ны оройн 18:30 цагаас үүрийн 04:00 цаг хүртэл Хан-Уул Агро ОНӨААТҮГ-ын 6 хог тээврийн машин 2 ковш үйлчилгээний микро 42 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж автомашины зорчих хэсгийг нээлээ. 
2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дүүргийн Онцгой комиссын үер усны үед ажиллах дэд ажлын хэсгийн хуралдаан зохион байгуулагдсан ба хур бороо ихтэй байгаа тул дүүргийн хэмжээнд ерөнхий эргүүлийг томилгоожуулан ажиллуулах, үерийн голомтын бүсэд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил зохион байгуулах, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар тодорхой ажил зохион байгуулахыг холбогдох хэлтэс албан тушаалтанд үүрэг болголоо.
scroll to top