АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Майкл С.Клеческийг хүлээн авч уулзлаа

3.jpg

  ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Майкл С.Клеческийг хүлээн авч уулзлаа.

This image has an empty alt attribute; its file name is DSC4389-1024x519.jpg

  Уулзалтын эхэнд хошууч генерал Т.Бадрал, “Онцгой байдлын ерөнхий газар нь АНУ-ын Номхон далайн арми, АНУ-ын Энэтхэг, Номхон далайн цэргийн командлал, Аляскын үндэсний гвард, АНУ-ын Ойн албатай хамтран ажиллаж байна.  Хамтын ажиллагааны нэг томоохон үйл ажиллагаа нь 2009 оноос хойш АНУ-ын Энэтхэг, Номхон далайн цэргийн командлал, Аляскийн үндэсний гвардтай хамтран зохион байгуулж байгаа “Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах дасгал сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа юм.  Тус дасгал сургууль нь жилээс жилд өргөжин тэлж, дотоод, гадаадын оролцогчдын тоо өсөн нэмэгдэж, цар хүрээ, үр дүн нь өсч байна. Энэ жил Дорноговь аймагт зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” хэмээн онцолсон юм.

 Мөн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр АНУ болон Ази, Номхон далайн бүс нутагт зохион байгуулагдаж буй гамшгаас хамгаалах чиглэлийн хурал, семинар, сургалт, дасгал ажил зэрэг арга хэмжээнд тогтмол хамрагдаж байна.

  Цаашид ч Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж, богино, урт хугацааны мэргэжлийн сургалт, дасгал сургуульд хамруулах талаар харилцан мэдээлэл солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top